ГОЁЛ КАШМИР ХХК-ИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Гоёл Кашмир ХХК нь 2005 онд өрхийн үйлдвэрлэлээр хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан бол өнөөдөр олон улсын галын аюулгүй байдлын стандартыг хангасан, дэвшилтэт технологи ашигласан ноолууран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, оффис, орон сууцны цогцолбор үйлдвэрлэлийн барилгыг ашиглалтанд оруулж үүд хаалгаа нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх, Монголд суугаа АНУ-ын Элчин Сайд, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, газрын дарга нар, төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчид уригдан оролцлоо.
Гоёл Кашмир ХХК нь 250 гаруй ажиллагсадтай, жил бүр улсад нэг тэрбум төгрөгийн татварыг төлдөг, салбарын үйлдвэрүүдтэй кластераар ажиллаж нийт бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дэлхийн 13 оронд экспортолж, ажлын байраа тогтвортой хадгалан үйл ажиллагаагаа явуулж байгаа сүлжмэлийн үйлдвэрүүдийн томоохон төлөөллийн нэг юм.