Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ АСУУДЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамнаас хамтран “Уул уурхайн бус салбарын Үндэсний Экспортын Стратеги боловсруулах асуудлаарх оролцогч талуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг 2023 оны 6 сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Анхдугаар хэлэлцүүлгийн үеэр төр, хувийн хэвшлийн оролцогч талууд нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын онцлох салбаруудын сорилт, зах зээлийн боломж, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар харилцан санал солилцож, улмаар экспортын голлох салбаруудынхаа өрсөлдөх чадварыг дэмжих, төрөлжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломж, цаашид хэрэгжүүлэх ажлын тодорхой шийдлүүдийг боловсруулах талаар ярилцлаа.
Ноолуурын салбарын зөвлөлдөх уулзалтыг Олон улсын худалдааны төв /ITC/-ийн олон улсын зөвлөхүүд удирдан Монголын экспортын гол салбарын нэг ноолуурын салбарт тулгамдаж буй бэрхшээл, текстилийн салбарын тогтвортой байдлын хүрээнд олон улсын шинжээчид, салбарын холбоо, тэргүүлэх компаниуд, төрийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллах талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж оролцогч талуудтай саналыг нэгтгэн гаргасан юм.