Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БОЛОВСРУУЛАХ САЛБАРААС ТӨРӨН ГАРСАН ШИНЖЛЭХ УХААНЫ АНХНЫ АКАДЕМИЧ

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Энхтуяа боловсруулах салбараас анх удаа шинжлэх ухааны академич цол хүртсэнд Монголын ноос ноолуурын холбоо болон салбарын үйлдвэрүүдийн удирдлагууд хүлээн авч талархал илэрхийлэв.
Боловсруулах салбараас анхны академич төрөн гарсан нь шинжлэх ухаан, инновацийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж байгаагийн баталгаа төдийгүй салбарын хөгжилд ахиц дэвшил гарсны тод илрэл гэж салбарын хамт олон үзэж байна.
Д.Энхтуяа багш салбарын үе үеийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд олон зуун шавь нь тус салбарт амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байна. Түүнчлэн мэргэжлийн олон сурах бичиг, гарын авлага, товхимол хэвлүүлсэн эрдэмтэн хүн юм.
Салбарын хамт олон Монгол Улсын Шинжлэх ухааны академич цол хүртсэн Д.Энхтуяа багшид халуун баяр хүргэж, цаашдын эрдмийнх нь ажилд улам их амжилтыг хүсэн ерөөж Талархал гардууллаа.