ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨС УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО.
Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслийг 2021-2023 онд хэрэгжүүлэх юм.
Тус төслөөс төслийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх цахим уулзалтыг зохион байгуулж экспортын бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, итгэмжлэл дээр анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.
Энэхүү төслийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь аж ахуйн нэгж байгууллагын хувьд 150,0 сая төгрөг, кластерын хувьд 300,0 сая хүртэлх төгрөг байх бөгөөд экспортод чиглэсэн үйл ажиллагааны зардлын 50 хувийг нөхөн олговор хэлбэрээр олгох юм.