Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, хэлэлцүүлэх Ажлын хэсэг байгуулагдлаа.

Монголын ноос, ноолуурын салбарын экспортыг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо болон эрх зүйн таатай орчинг бий болгох, нэн тэргүүнд хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, хэлэлцүүлэх Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж анхдугаар хурлаа хийлээ.
Уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байхаас гадна холбогдох төрийн, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг ажиллах юм.
Дэд ажлын хэсэгт ХХААХҮЯ, БОЯ, МХЕГ, СХЗГ-ын төлөөлөл, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. 2022 оны 3-р сарын 2-нд дараагийн хуралдааныг хийхээр төлөвлөн, УИХ-ын тогтоолын төсөлд хамруулах асуудлыг боловсруулж байна.