Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БАЯЛАГ-ӨЛЗИЙ ХХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД ТЕКСТИЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ ЦУВРАЛ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Текстилийн технологийн төв дээр зохион байгуулагдаж байгаа Италийн дэвшилтэт техник, технологийг танилцуулах, мэдлэг олгох, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн хууль эрх зүйн орчныг таниулах, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалтанд өнөөдөр Баялаг-Өлзий ХХК-ийн инженер техникийн ажилтнууд хамрагдлаа.
Сургалтыг нээж Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг сургалтын зорилго болон ноос ноолуурын холбооноос ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцууллаа.
Энэ удаагийн сургалтаар Step Ecolab төслийн мэргэжилтэн, доктор, У.Сарангоо “Европын холбооноос мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин, ногоон санхүүжилт” сэдвээр, МННХ-ны дэргэдэх Баталгаажуулалтын албаны зөвлөх М.Мөнгөнбаяр “Ноос, ноолуурын салбарын баталгаажуулалтын тогтолцоо” сэдвээр лекц уншиж, МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн хүрээнд Текстилийн технологийн төв дээр хийж байгаа туршилт, судалгааны ажлууд болон төвийн техник технологи, тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.
Баялаг Өлзий ХХК-ийн инженер техникийн ажилтнууд нь текстилийн технологийн төвөөр үйлдвэрлэлийнхээ үлдэцийг задлуулах, төвийн хийж байгаа ончруулсан ээрмэл утсаар бүтээгдэхүүний туршилтыг хийх, ИТА-дад зориулсан сургалтыг дахин авах хүсэлтээ илэрхийллээ.