Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ НООЛУУРЫГ СУРТАЛЧЛАХАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АНХААРЧ АЖИЛЛАНА

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Х.Мөнхбаяр болон Намегата хотын бизнесийг дэмжих багийн дарга Hiroaki Arai, Япон дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Ө.Өлзийням нартай Японы зах зээлд Монгол ноолуурыг таниулах сурталчилахад хамтран ажиллах болон “Fashion World Tokyo” үзэсгэлэн зохион байгуулагч талтай үзэсгэлэнгийн зохион байгуулалтын талаар санал солилцох уулзалтуудыг тус тус Токио хотноо хийлээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Японы зах зээлд сурталчлах, экспортонд гаргах, Токио хотноо жил бүрийн зохион байгуулагддаг “Fashion World Tokyo” үзэсгэлэнд “Mongolian sustainable cashmere” нэрийн дор Монголын ноос ноолуурын холбооны нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох, Японы хүйтэн сэрүүн уур амьсгалтай Хоккайда зэрэг томоохон мужуудад ноолууран бүтээгдэхүүн худалдаалах, Монголын ноолуурын компаниудыг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, Японы Эдийн Засаг Худалдаа Аж Үйлдвэрийн Яам болон тус яамны дэргэдэх Японы салбарын хүний нөөцийг чадавхижуулах /АОТС/ байгууллагатай ковидын өмнө хэрэгжүүлж байсан ээрмэл утасны чанарыг сайжруулах, ээрэхийн инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах төслийг үргэлжлүүлэхэд ЭСЯ-ны зүгээс онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн Намегата хотын бизнесийг дэмжих багийн дарга Hiroaki Arai Намегата хотын төвлөрөл бүхий хэсэгт ноолууран бүтээгдэхүүн болон Монголын бусад бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, танилцуулах, борлуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн 2023 оны 10 сарын 08-нд үндэсний үйлдвэрлэгч Ханбогд Кашмир ХХК Япон улсын хамгийн том мужийн нэг болох Хоккайдагийн Sapporo хотын “Marui Imai” их дэлгүүрт шинэ салбар дэлгүүрээ нээлээ. Тус дэлгүүр нь Монгол Улсын нэрийн хуудас болсон 100 хувийн ноолууран сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүнүүдийг худалдаалах юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Ханбогд Кашмир компанийнхан бүтээгдэхүүний загварын шоу арга хэмжээг зохион байгуулав.