Ноос ноолуурын салбарт үзүүлэх санхүүжилт, дэмжлэгийн талаар санал солилцов.
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Дэлхийн банкны санхүү, өрсөлдөх чадвар, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамен Мусуку, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон ажил хэргийн уулзалт болж ноос ноолуурын салбарын гадаад худалдаа, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, дэмжлэгийн талаар ярилцаж харилцан санал солилцлоо.
Мөн Дэлхийн банкны санхүү, өрсөлдөх чадвар, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамен Мусуку, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нар Монголын ноос ноолуурын холбооны ажлын алба, Баталгаажуулалтын алба, Текстилийн технологи дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцав.