Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ҮЙЛДВЭРИЙН УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ШААРДЛАГА, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

2023 оны 4 сарын 19-нд “Урьдчилсан цэвэрлэх байгууламжтай холбоотой мэдээлэл танилцуулах” workshop-ыг ХХААХҮЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Жайкатай хамтран зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд ХХААХҮЯ, БОАЖЯ, БХБЯ, УСУГ, Усны газар болон мэргэжлийн холбоод, арьс шир, ноос ноолуур, хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Жайка болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы Сорилтын Сангаас “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг чадавхижуулах төслийг хэрэгжүүлж байна.
Харин үйлдвэрлэлийн түвшинд үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөг боловсруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх, гарын авлага удирдамж боловсруулах ажлыг 2023 онд багтаан хэрэгжүүлнэ.
Дээрх ажлуудыг Еврохан ХХК нь үйлдвэрлэлийн ангилал бүрт ялгаатай түвшний хувилбар гаргах, урьдчилан цэвэрлэх технологийг сонгох, хэрэгжүүлэх аргачлал, салбарын онцогт тохирсон Зөвлөмжийг гаргахаар мэргэжлийн холбоод болон үйлдвэрлэгчидтэй ажиллаж байгаа талаар танилцуулга хийлээ.
Workshop-ын үеэр Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноос ноолуурын салбарт үйлдвэрийн хаягдал ус, урьдчилан цэвэрлэх байгууламжийн асуудлаар саналаа хэлэв. Өнөөдөр текстилийн салбар нь байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэлийн түвшинд ус, цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох үйлдвэрлэлийн түвшинд гарч буй үрэлгэн зардлыг багасгах зэрэгт анхаарч ажиллаж байна.
Ноолуурын салбарт байгальдаа ээлтэй үйлдвэрлэл эрхлэхгүйгээр гадаад зах зээлд алхах боломжгүй болсон. Урьдчилан цэвэрлэх байгууламжийн асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш бизнесийн тогтвортой хөгжлийг хангах асуудал юм. Нэн тэргүүнд салбарт уялдаа холбоотой бодлого зохицуулалтын орчин хэрэгтэй байна. Төрөөс хянаж шалгаад, торгууль оноогоод, эсвэл үйлдвэрийн үүд хаалгыг хаагаад байх биш, үйлдвэрлэгчдийг мэдээ мэдээллээр хангах, стандартад гарсан үл тохирлын зөрчлүүдийг хамтаар шийдэх, оновчтой гарц шийдлийг олох хэрэгтэй байна. Түүнчлэн санхүүжилт, татварын хөнгөлөлтийн асуудал юм. Тогтвортой буюу ногоон санхүүжилтийг бий болгохоор санаачлагатай, манлайлалтай ажиллаж байгаа үйлдвэрүүдийг урамшуулах, дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох, бага оврын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжлийн орон тооны ажилтан ховор, иймд тэднийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, олон улсын туршлага судлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулж, шинэчлэн сайжруулахад дэмжлэг үзүүлэх, ажиллагсадыг чадавхижуулахад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.