Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

DESIGN VITALITY УРАН БҮТЭЭЛЧ НААДМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Дизайны чиглэлээр суралцаж буй оюутнууд, багш, салбарын үйлдвэрүүдийн дизайнеруудын уран бүтээлийн туршлага солилцох Хакатон тэмцээний үргэлжлэл болох Design Vitality бүтээлч наадам өнөөдөр нээлтээ хийлээ.
 
ШУТИС, ҮТС-иас жил бүр зохион байгуулдаг Design Vitality наадамд Монголын ноос ноолуурын холбоо анх удаа ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд шилдэг залуу дизайнеруудын бүтээлийг урамшуулж, шагнах юм.
 
Монголын ноолуурын салбар нь байгальдаа ээлтэй, нийгмийн хариуцлагатай, хүний эрхийг дээдэлсэн тогтвортой текстилийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.
 
Монголын ноолуурын салбарын дизайнерууд Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн Технологийн Төв-д задлуулсан ончруулсан болон сүлжмэл нэхмэлийн ээрмэл утсаар орчин үеийн загварын чиг хандлагыг тусгаж байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг бүтээгдэхүүн бүртээ шингээж, урлаж үзүүлэхээрээ онцлогтой.
 
Арга хэмжээний хүрээнд:
– Best Sustainable Design
– Best Recashmere Collection
– Best Rewool Collection
– Дизайнерын шилдэг бүтээл
– Шилдэг илтгэл зэрэг номинацуудаар шалгаруулалт явагдаж 2024 оны 11-р сарын 1-ний өдөр шилдэгүүдээ тодруулна.
 
Тус арга хэмжээ нь 3 өдрийн турш үргэлжлэн:
2024 оны 10-р сарын 31-ний 13:30-15:00 цагийн хооронд:
• Ноос ноолуурын салбарын дизайнеруудын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх дугуй ширээний ярилцлага
2024 оны 11-р сарын 1-ний 14:00-16:00 цагийн хооронд:
• “Sustainable Design” загварын шоу тус тус зохион байгуулагдана.
 
Түүнчлэн, зохион байгуулагдаж байгаа 3 өдөрт “Дизайны шилдэг бүтээлийн үзэсгэлэн” буюу ноос ноолуурын салбараас Кашмир Холдинг, Ханбогд кашмир, Говь-Эрдэнэ Кашмир, Сор Кашмир, Мөнгөн Кашмир, Нэгүн Кашмир, Бүүвэй Кашмир компаниуд оролцож дахин боловсруулсан, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн шинэлэг, инновациллаг бүтээгдэхүүн урлаж, шилдэг бүтээл тавигдах тул та бүхэн РЦНК Төв-д хүрэлцэн ирж, нээлттэй оролцохыг хүсэж байна.