МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧЛОВ.
Өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын ноос ноолуурын холбоонд зочлон холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, зөвлөх Г.Ёндонсамбуу нартай санал солилцох уулзалтыг хийлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар орж байгаатай холбогдуулан мэргэжлийн холбоодтой уулзаж танхимын хуулиар дамжуулан төр хувийн хэвшлийн тэнцвэргүй харилцааг багасгах, бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх,ТББ-ыг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, салбарын мэргэшсэн мэргэжлийн холбоодтой нэг зорилгын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын дагуу ойрын хугацаанд санамж бичгийг байгуулан ажиллахаар боллоо.