Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.ТЭМҮҮЛЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ.

2024 оны 2 сарын 20-нд УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй Монголын ноос ноолуурын холбоо, Бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Баялаг Өлзий, Сноу Филдс, Жинст мөрөн, Уужин, Номадс Файбер, Бат Баялаг Өлзий компанийн удирдлагууд Татварын орчныг сайжруулах урт хугацааны татварын багц бодлого, Малчны тухай хууль, Сарлагийн хөөврийн урамшуулал олгох асуудлуудаар санал солилцох уулзалтыг хийлээ.
УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2022 оны УИХ-ын 19 дүгээр тогтоолын хүрээнд байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох, үндэсний үйлдвэрлэгчид болон малчид, хоршоодод ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцолж мэргэжлийн холбоод үйлдвэрлэгчдийн саналыг сонслоо.
Дээрх асуудлуудын хүрээнд УИХ-ын төсвийн байнгын хороо, ХХААХҮЯам, мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарсан уулзалтыг ойрын хугацаанд хийх, үйлдвэрлэгчид саналаа мэргэжлийн холбоон дээрээ нэгтгэн төсвийн байнгын хороонд хүргүүлэн УИХ-ын хаврын чуулганаар оруулан хэлэлцүүлэх, цаашлаад төрийн бодлого, хууль журамд оруулан шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллах талаар ярилцав.