БИЗНЕСИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий даяар тархсан Алибаба цахим худалдааны зах зээлийн танилцуулга, боломжийн талаар Хаан банкны бизнесийн ахлах зөвлөх Н.Батчимэг, Алибабагийн сургагч багш Аликор ХХК гүйцэтгэх захирал С.Ундармаа нар компаниудтай уулзалтыг хийлээ.
Уулзалтанд Кашмир Холдинг, Сор Кашмир, Ханбогд кашмир, Лидер кашмир, Монгол Нэхмэл, Мөнхбумууд, Гоёл, Говь-Эрдэнэ, Нэгүн Кашмир, Нанс Кашмир, Сайн Түмэн Кашмир, Гурван Сор, Эм Жи Кашмир зэрэг салбарын төлөөлөгчид оролцлоо.
Олон улсын зах зээлд Монгол ноолуурыг танилцуулах онлайн худалдааны бизнесээ амжилттай явуулах талаар мэдлэг олгох сургалтыг 12 сарын эхээр зохион байгуулж хөтөлбөрт хамрагдсан шилдэг оролцогчдыг шалгаруулж Алибаба платформд байрших Хаанбанкны дэлгүүрт 1 жилийн турш бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулж борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх эрхийг олгох юм.