Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” ФОРУМ БОЛЛОО.

ЗГХЭГ, ГХЯ, НҮБХХ хамтран зохион байгуулсан “БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” олон талт чуулга уулзалт төрийн ордонд болж өнгөрлөө.
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, хүний эрхийг дээдлэх нь хариуцлагатай бизнесийн байгууллагын тулгуур гэдгийг форумд оролцогчид онцоллоо.
Тус форумд Монголын ноос ноолуурын холбооны менежер Ц.Туяа панелистаар оролцож ЕХ-ны санхүүжилттэй НҮБХХ-ийн бизнес ба хүний эрх төслийн дэмжлэгтэйгээр ноолуурын салбараас анх удаа Сноу Филдс ХХК-тай хамтран бизнес ба хүний эрхийн зарчмуудыг бизнесийн байгууллагад хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлууд, сайн туршлагаасаа хуваалцлаа.
Хүний эрхийн магадлан шинжилгээг тогтмол хийж хүний эрхийг хүндэтгэж ажиллах нь бизнесийн байгууллагын ажиллах орчин нөхцөл сайжрах, ажлын байраа тогтвортой хадгалах, компанийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хүний эрхийг хүндэтгэдэг гэдгээрээ олон улсад танигдах, хөрөнгө оруулалт татах, хэрэглэгчдийг итгэлийг олох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг дурьдлаа.