“BODIOS MONGOLIA” 2024 ОНЫ НАМАР, ӨВЛИЙН ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЛАА.
Бодиос брэнд нь 2008 оноос хойш чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн гинжин хэлхээг амжилттай хөгжүүлэн тогтворжуулж, сарлаг малладаг малчид, малчдын хоршоодтойгоо харилцаж үр өгөөжтэй хамтран ажилласнаар дотоод болон гадаадын зах зээлд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн компани билээ.
Энэ хүрээнд, Намар/Өвөл 2024 оны шинэ цуглуулга кабель сүлжээснүүд болон гар сүлжмэл деталиар баялаг, тансаг загварууд, цацаг унжлагатай үл ялиг бохо уур амьсгалтай загварууд урлаж улирлын үндсэн чиг хандлагууд нийцсэн загваруудыг урлаж, танилцуулах арга хэмжээг 2024 оны 10-р сарын 12-нд зохион байгууллаа.