“ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН“ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛДВЭРҮҮДЭД АУДИТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.
“Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн ерөнхий шаардлага удирдамж” MNS 6926:2021 стандартыг Монголын ноос ноолуурын холбоо нь Step eco lab төслийн дэмжлэгтэйгээр 2021 онд салбарын эрдэмтэд, зөвлөх инженерүүдийн хамтарсан ажлын хэсгийн хүрээнд боловсруулан батлуулсан юм. Тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, батлагдсан стандартын шаардлагыг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэн ажиллахаар сайн дурын үндсэн дээр нэгдсэн ноос ноолуурын үйлдвэрүүд дээр Монголын Ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны мэргэшсэн шинжээчид аудит хийж эхлээд байна.
Аудитаар “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл”-ийн стандартын шаардлагын дагуу үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнгээр шалгуурын дагуу хамгийн өндөр үнэлгээ авсан эхний 10 компаний төлөөллийг 2022 оны 7 дугаарын 5-7-нд Парис хотод болох олон улсын “Premere vision” үзэсгэсэлэнд Step eco lab төслийн санхүүгийн дэмжлэгээр оролцуулах юм.
Өнөөдрийн байдлаар “Кашмир холдинг” ХХК, “Нанс кашемир” ХХК, “Лидер кашемир” ХХК, “Мөнхбумууд” ХХК, “Уужин” ХХК, “Өгөөж шим” ХХК, “Сноу Филдс” ХХК зэрэг компаниуд аудит хийлгээд байна. Аудит үргэлжилж байна.