ШВЕДИЙН ТАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ноос, ноолуурын холбоо, Шведийн худалдааны үндэсний зөвлөлийн нээлттэй хаалганы байгууллага хамтран Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд зориулан “Зорилтот зах зээлийн судалгааг хэрхэн хийх, хэрэгжүүлэх вэ” сэдэвт сургалт зохион байгуулах талаар онлайн уулзалт хийв.
Онлайн уулзалтаар уг сургалтын хугацаа, сургалтын модул зэргийг боловсруулах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах хүрээгээ улам өргөжүүлэх, цуврал сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.