Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

Бидний тухай

Байгууллагын зорилго

Монголын ноос ноолуурын салбарын нэмүү өртгийн сүлжээнд оролцогчидыг бүхий л талаар дэмжих, тэдгээрийн эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчидийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, Монгол ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн “Брэнд” болгоход оршино./

  • Монгол ноолуур
  • Харилцан итгэлцэл
  • Олон талт идэвхитэй оролцоо
  • Инноваци, дэвшилтэт техник технологи
Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болох/

1993 Байгуулагдсан

+

Цогцолбор үйлдвэрүүд

+

Анхан шатны үйлдвэрүүд

+

Нэхмэлийн ЖДҮ

+

Өрхийн бизнес эрхлэгчид

Монголын ноос ноолуурын холбоо нь 1993 онд үндэсний үйлдвэрүүдийг сэргээх, түүхий эдээр хангах, малчидын эрх ашгийг хамгаалах, ноос ноолуурын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор 10 гаруй үйлдвэрүүдийн санаачилгаар байгуулагдсан анхны мэргэжлийн холбоодын нэг юм. Ноос ноолуурын холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгодог.

Холбоо өдөр тутамдаа 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Өнөөдрийн байдлаар ноос ноолуурын анхан шатны угаах, самнах нолон нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг компани, аж ахуй нэгжүүд, Нэхмэлийн хүрээлэн, Хөнгөн аж үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг үйлдвэрлэл, худалдаа, сургалт эрдэм шинжилгээ, туршилтын байгууллага зэрэг 119 гишүүнтэй болж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. /

Бидний тухай

Ололт амжилт

1993 он

Байгуулагдсан

2010 он

Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO) гишүүн

2011 он

Италийн АЧИМИТ-тай хамтын ажиллагааны санамж бичиг

2014 он

ITC /Олон Улсын Худалдааны Төв/

2014 он

Хятадын хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдаа аж үйлдвэрийн танхим /CFNA /-тай хамтын ажиллагааны санамж бичиг

2019 он

Монголын Хаан Ширхэгт чанарын тэмдгийг олгох, хэрэгжүүлэх эрхийг ХХААХҮЯ-наас МННХ-Д шилжүүлэв

2020 он

Баталгаажуулалтын алба

2021 он

Бүгд найрамдах Казахстан улсын хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг

2022 он

Текстилийн технологийн төв

2023 он

Баталгаажуулалтын хүрээ өргөтгөж, итгэмжлэлийн хугацааг 4 жилээр сунгасан