Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

АЖЛЫН ХЭСГҮҮД БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Өнөөдөр Монголын ноос ноолуурын холбоон дээр ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн В.Болормаа, ноос ноолуур хариуцсан мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон Говь, Кашмир холдинг, Ханбогд кашмир, Сноу Филдс, Сор кашмир компанийн удирдлагууд, санхүүгийн ажилтнууд оролцож ноолуурын үйлдвэрүүдийн гол түүхий эд болох ноолуур худалдан авахад татварын талаас үүсээд байгаа асуудлыг харилцан ярилцаж, гарц шийдэл боломжуудын талаар харилцан санал солилцлоо.
Тус уулзалтаар НӨАТ-ын хуулийн 14.1.4-ын хэрэгжилтийг хангахад үйлдвэрлэгчдэд түүхий эд худалдан авахад үүсээд байгаа и-баримтын бүрдэлийн хүндрэлийг арилгах, импортоор орж ирж байгаа тоног төхөөрөмжийг НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх зэрэг асуудлуудаар ажлын хэсгүүдийг байгуулан ажиллахаар тохиролцлоо.
Ажлын хэсгээс гаргасан НӨАТ, ХХОАТ-ын хуулиудад оруулах санал дээр Кашмир Холдинг ХХК-ийн татварын зөвлөх, Говь ХК-ийн хуулийн зөвлөх хууль эрх зүйн талаас нь зөвлөгөө өгч хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах боломжит хувилбарыг гарган ажиллахаар боллоо.