Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ОЮУТНУУДЫГ ИТАЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Текстилийн технологийн төв дээр зохион байгуулж байгаа их, дээд сургуулийн оюутнуудад ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийн техник, технологитой танилцуулах, мэдлэг олгох, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн хууль эрх зүйн орчныг таниулах, шинэ залуу боловсон хүчнийг салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх, салбарын сургалт, сурталчилгааг хийх, мөн үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт өнөөдөр ШУТИС-ын ҮТС-ийн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн 2-р ангийн оюутнуудад амжилттай орлоо.
Энэ хүрээнд МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар Тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн хүрээнд Текстилийн технологийн төв дээр хийж байгаа туршилт, судалгааны ажлууд болон тоног төхөөрөмж, технологиийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд мэргэжлийн ангийн оюутнууд “Ноолуур боловсруулах салбарын техник, технологи аж үйлдвэрийн хувьсгалын эхэнд үүсч хөгжсөн боловч өнөөдөр бусад салбарын техник, технологи хоцрогдох хандлагатай байгаа талаар, мөн хялгас ялгах үйлдвэрээс гарч байгаа хаягдал дах ноолуурын агууламж дэлхийн дундажтай харьцуулахад ямар байгаа, цаашлаад хаягдал ноолуурыг задалж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарт утас хийж болох эсэх” талаар ярилцаж, харилцан санал солилцсон нь тус сургалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байлаа.