ХАА-Н БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2023 оны 6 сарын 23-нд Монголын Ноос, Ноолуурын Холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Хөдөө Аж Ахуйн Бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд талуудын гишүүд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, малчид хоршоодын түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах замаар ноос ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, сургалт зохион байгуулах, ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, чанар стандартыг хангуулахад хамтран ажиллахаар боллоо.