Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НӨАТ-ЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монголын Ноос Ноолуурын Холбоо, Татварын Ерөнхий Газартай хамтран НӨАТ-ын хуулийн 14.1.4 дэх заалтын хэрэгжилттэй холбоотойгоор ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын НӨАТ-ын хэлтэсийн дарга Д.Мөнхтуул, бусад холбогдох ажилтнууд болон үйлдвэрүүдийн төлөөлөл 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр цахим уулзалтыг зохион байгууллаа.
Өнгөрсөн 2020 онд ХХААХҮЯ, Ноос Ноолуурын Холбооноос хүсэлт тавьж удаа дараагийн уулзалт хийсний дагуу уламжлалт аргаар бичиг баримтыг бүрдүүлж, НӨАТ-ын тайланг тушаах боломжийг үйлдвэрүүдэд олгож асуудлыг шийдвэрлэн ажилласан.
Энэ жилийн хувьд НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангахдаа ТЕГ-аас QPay апликейшний хөгжүүлэлтийг хийж, и-баримтад холбогдон мэдээллийн бааз үүсгэх хялбар энгийн системийг бий болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа. 2021 оны 5 сард QPay программ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.