Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

САНГИЙН ЯАМ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ НӨАТ-ЫН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сор Кашмир компаниудын удирдлагууд Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн болон ТЕГ-ын татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Г.Цогтжаргал, НӨАТ-ын хэлтэсийн дарга Д.Мөнхтуул нартай Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-ийн хэрэгжилтэнд ноолуурын салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцох уулзалтыг хийлээ.
Ноос Ноолуурын Холбооноос Сангийн Яам, ТЕГ-тай удаа дараагийн уулзалт хийсний дагуу өнгөрсөн онд НӨАТ-ын тайланг тушаах боломжийг үйлдвэрүүдэд олгож асуудлыг шийдвэрлэн ажилласан боловч өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт хангагдахгүй, асуудал шийдэгдэхгүй, ноолууран түүхий эдийг худалдан авахад ихээхэн хүндрэл үүссэн хэвээр байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн уялдаа холбоог сайжруулахад холбооноос боловсруулан УИХ, Засгийн газарт өргөн барьсан саналын төслүүдийг танилцууллаа.
Уулзалтын үеэр компаниуд хэлэхдээ дундын зуучлагч компаниуд борлуулалтын орлогоо үнэн зөв тайлагнадаггүй, и-баримт шивдэггүй, ямарч татвар хураамж төлдөггүй, зөвхөн үндэсний үйлдвэрүүдэд татварын дарамт ирж, малчид, ченжүүд нь ноолуураа өгөх ямарч сонирхолгүй байгаа үед үйлдвэрүүд малчид, хоршоодоос түүхий эдээ авч и-баримтаа шивсэн бол баталгаажилт шаардахгүйгээр хасалт хийх боломжийг бүрдүүлэх, мөн ХАА-н бирж арилжаа хийхдээ арилжаанд оролцогчдыг и-баримтаа шивсэн тохиолдолд арилжаанд оруулах зэрэг саналуудыг хэлж хуульд нэмэлт өөрчлөлт оруулж цаашид хийх боломжтой шийдлүүдийг хэлэлцэв.
Түүнчлэн уулзалтанд оролцогчид бизнесийн тэгш бус харилцааг зохицуулах, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр засаг, мэргэжлийн холбоо, хувийн хувшил хамтран ажиллах талаар ярилцлаа.