ХАНБОГД КАШМИР КОМПАНИ ШИНЭ САЛБАР ДЭЛГҮҮРИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Ханбогд Кашмир ХХК-ийн шинэ салбар дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Ханбогд Кашмир ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг нар нээж үг хэллээ.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн үгэндээ өнөөдөр ноолуурын салбарын ажилсаг хамт олон түүний дотор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээрээ бахархаад зогсож байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн уналттай эрсдэлтэй байгаа энэ үед ажлын байраа хадгалж, тогтвортой үйл ажиллагаа явуулан дотооддоо төдийгүй гадаад зах зээлд хүрээгээ тэлж ажиллаж байгаа нь Ханбогд компанийн захирал Ч.Ганцэцэгийн удирдлагын арга барил, оновчтой зөв бодлого, зөв менежмент тухайн компанийн олон зуун ажилчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
Ингээд Ханбогд компани маань түүхийн хуудсаа нэгээр нэмж шинэ салбар дэлгүүрээ нээж байгаад нь баяр хүргэе. Саяхан Италийн Милан хотноо зохион байгуулагдсан загварын томоохон арга хэмжээнд амжилттай оролцож дэлхийн загварын ертөнцөд хөл нийлүүлэн алхаж байгааг батлан харууллаа.
Түүнчлэн Монголын Хаан Ширхэгт тэмдгээр баталгаажсан самнасан ноолуурыг Италийн зах зээл төдийгүй дэлхйин томоохон брэндүүдэд таниулан сурталчилах,ажилд түүчээлэн ажиллаж байгаад нь бид маш их баяртай байдаг юм.
Ханбогд кашмир компанийхаа хамт олонд улсдаа гайхагдсан, дэлхийд танигдсан шилдэг брэнд үйлдвэрлэгч компани болохоор ажиллаж буй их үйлсэд нь улам их амжилт хүсье!