НООС, НООЛУУРЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран ноос ноолуурын салбарт хөдөлмөрийн хүрээний суурь эрхийг хангуулах, ХАБЭА-ын соёлыг нэвтрүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын ойлголтыг нэгтгэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ноос ноолуур хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-ын хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Монголын ноос ноолуурын холбооны зөвлөх Г.Ёндонсамбуу, Жижиг дунд үйлдвэрийн газар болон Говь, Кашмир холдинг, Монгол Нэхмэл, Блю Скай кашмир, Баялаг Өлзий Кашмир, Гурван сор, Мон-Итали, Говь-Эрдэнэ Кашмир, Их Шаньюй, Гоёл кашмир, Улаанбаатар хивс зэрэг компаниудын удирдах ажилтан, үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар, ХАБЭА-ын мэргэжилтнүүд оролцлоо.
ХХААХҮЯамны газрын дарга М.Дондогдорж “Хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар төрөөс баримталж буй байр суурь”-ийн талаар, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга Э.Тамир “Ноос ноолуурын салбарын зохистой хөдөлмөр” сэдвээр, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооны УЗ-ын дарга Ч.Нанжидсамбуу “Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй худалдааны гэрээнд тавигдах хөдөлмөрлөх эрхийн шаардлага”-ын тухай, эдийн засгийн ухааны доктор Г.Адъяа “Орчин үеийн бизнесийн удирдлагын тогтолцоо ба ХАБЭА” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.