Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ НЭХМЭЛ ХК-Д ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2023 оны 04-р сарын 21-ний өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Монгол Нэхмэл ХК-ийн бүтээгдэхүүн нь MNS 5307:2003 нэхмэл, сүлжмэл эдлэлийн техникийн стандартын шаардлага, MNS 5306:2003 ноолууран ээрмэлийн шаардлага хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээ олголоо.
Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч Монгол Улсын зөвлөх инженер С.Баяр, Монгол Солонгосын Политехникийн коллежийн нэхмэлийн багш Ө.Баяннуур нар Монгол Нэхмэл ХК-ийн тохирлын гэрчилгээ олгох үйл явцад үнэлгээ хийж ажилласан юм.
Монгол нэхмэл ХХК нь 1934 онд байгуулагдсан Монголын ууган нэхмэлийн үйлдвэр юм. Тус компани нь сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж болох Японы KYOWA, MURATEC үйлдвэрийн, ээрэх, Германы “STOLL”, Японы “Shima Seiki” автомат сүлжих машин, Итали улсад үйлдвэрлэсэн киттель оёдлын “COMPLETE” зэрэг техник технологиор үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчлэж өнөөдрийн байдлаар 130000 метр нэхмэл даавуу, 75,0 тн ээрмэл утас, 40,0 тн будах, 50,0 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.
Монгол нэхмэл ХХК нь ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосоор хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн хөнжил, плед, алчуур, шааль, ороолт, даавуу, драп, цамц, пальто малгай, өмд зэрэг 600 гаруй төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлдэг тогтвортой, ил тод, ёс зүйтэй үйлдвэрлэгч болохыг зорин ажиллаж байгаа цогцолбор үйлдвэрийн нэг юм.