САЛБАРЫН ХАМТ ОЛОН БААТАР, ГАВЪЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Монголын ноолуурын салбараас гарсан шинэхэн хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа ноолуурын салбарын удирдлагууд авч хүндэтгэл үзүүллээ.
Салбартаа бусдыгаа манлайлж, ажил үйлсээрээ тэргүүлж, Монгол ноолуурыг дэлхийд гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан салбарын удирдах ажилтнуудад УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, салбарын үйлдвэрийн удирдлагууд талархал илэрхийж, дурсгалын зүйл гардуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ноос ноолуур хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр нар оролцов.