Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР НООЛУУРЫН САЛБАРААС АНХНЫ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭМЭГТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТНУУД ТӨРӨН ГАРЛАА.

Монгол улсад хөнгөн аж үйлдвэр үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан үндэсний стратегийн томоохон салбарын нэг ноолуурын салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараахь хүмүүст төрийн дээд цол, одон, медалийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өглөө.
Монгол Улсын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор:
– Ханбогд Кашмир ХХК-ийн захирал Ч. Ганцэцэг
Монгол Улсын “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цол, тэмдгээр:
– Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг
– Туяа ХХК-ийн захирал Р.Бавуудорж
– Буян Кашмир ХХК-ийн захирал Ч.Энхтогтох
– Сор Кашмир ХХК-ийн захирал М.Эрдэнэтуяа
– Баялаг Өлзий ХХК-ийн захиарл Ж.Өлзийбодьжав нар шагнагдлаа.
Салбарынхаа хөгжилд манлайлан үлгэрлэн оролцож буй баатар, гавъяатууддаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх сайн сайхныг хүсье.