“ГОВЬ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.АМАРСАЙХАН ТОМИЛОГДЛОО
Монголын ноолуурын салбарын анхдагч “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Амарсайхан томилогдлоо.
Б.Амарсайхан нь Их Британи улсын Вестминстрийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгсөөд ГОВЬ Кашмер Европ ХХК-д гүйцэтгэх захирал, ГОВЬ Кашмер Их Британи ХХК-д гүйцэтгэх захирал, Таван Богд Трейд, Говь ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай ажээ.
Ноос ноолуурын салбарын тэргүүлэгч Говь ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон шилдэг залуу боловсон хүчний нэг Б.Амарсайхандаа “Монгол ноолуураар дэлхийг гоёх” их үйлсэд нь ажлын өндөр амжилт хүсье.