ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг бүтээх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн талаар санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх З.Мэндсайханаар ахлуулж, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал болон ХХААХҮЯам, Эдийн засаг хөгжлий яам, Гадаад Харилцааны Яам, Сангийн Яам, Монгол банк, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Монголын ноос ноолуурын холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төлөөлөлтэй байгуулав. Ажлын хэсэг 2024 оны 3 сарын 4-нд анхны хуралдаанаа хийлээ.