ХХААХҮЯ-НД МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэсэн хүнд хэцүү энэ үед Монголын ноос ноолуурын холбооны гишүүн компаниудаас малчдад 149.5 сая төгрөгийн хандивыг хандивласныг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд гардуулан өглөө.
Хандивт тусламжийн гараа сунгасан дараах компаниуддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Говь -17,8 сая төгрөгийн өвс тэжээл, Ханбогд кашмир ХХК -40,0 сая төг, Итали-Монголын хамтарсан -Ханбогд Кашмир, Бэлфил ХХК-30,0 сая төг, Буян Кашмир ХХК-10,0 сая төг, Монгол Микрон ХХК-10,0 сая төг, Сноу Филдс ХХК-4,0 сая төгрөгийн бэлэн мөнгө, 2,8 сая төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн, Говь Айгар ХХК-3,0 сая төг, Жин Корона ХХК-2,0 сая төг, Өрнөх Голомт ХХК-2,0 сая төг, Туяа Кашмир ХХК-1,0 сая төг, Нанс Кашмир ХХК-1,0 сая төг, Мөнхбумууд ХХК-1,0 сая төг, Сайн түмэн кашмир ХХК-1,0 сая төг, Кашмир Холдинг ХХК-3,0 сая төгрөгийн малын нэмнээ, Натурал Текстайл Групп ХХК-500,0мян төгрөгийн өвс тэжээл, Гурван Сор ХХК-1,0 сая төгрөгийн бэлэн мөнгө, 1,4 сая төгрөгийн лоовууз, нуруувч, малгай, Блю Скай Кашмир ХХК -6,6 сая төгрөгийн малгай, ороолт, хүзүүвч, Их Шанъюй ХХК-1,0 сая төг, Гоёл Кашмир ХХК -1,0 сая төг, Говь Газар ХХК-6,0 сая төгрөгийн сүлжмэл кардиган, пальто, цамц, өмд, Говь эрдэнэ кашмир ХХК-3,4 сая төгрөгийн ноолуур болон хөөврөн оймс тус тус хандивлав.