МӨНХБУМУУД КОМПАНИ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД АЖИЛТНУУДДАА МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын захирлын А/191 дүгээр тушаалын дагуу Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх сургалтын төв нь боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хүрээнд Мөнхбумууд ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд компанид тогтвортой ажиллаж мэргэшсэн сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин /киттельчин/-ны түвшнийг тогтоон хүсэлт ирүүлсэний дагуу үнэлгээ хийж үнэмлэх, сертификатыг гардуулан өглөө.
Мөнхбумууд компани нь ноос, ноолуурын өрхийн үйлдвэрлэлээс үйл ажиллагаагаа эхэлж 2009 онд албан ёсоор компани болон одоогоор 70 гаруй ажилтантай, нийгмийн хариуцлагатай ноолуурын салбарын шилдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компанийн нэг юм.
Тус компани нь ноолуур болон сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийт бүтээгдэхүүнийхээ 60 хувийг Швейцари, Австри, БНХАУ зэрэг орнуудад экспортод гаргадаг.