Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВ НООЛУУРЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗАВ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков Монголын ноос ноолуурын холбоонд зочлон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, МННХ-ны дэргэдэх Монгол-Италийн Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Уулзалтад Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг, Техникийн ухааны доктор, зөвлөх Г. Ёндонсамбуу, Кашмир Холдинг ХХК-ийн Гадаад борлуулалт хариуцсан захирал Д. Мөнхбат, Сноу Филдс ХХК- ийн захирал Ц. Ган-Өлзий, Блю скай кашмир ХХК-ийн Маркетингийн ахлах менежер Б. Эрдэнэбат, Үйлдвэр хариуцсан ерөнхий инженер А. Энхбаяр, Мөнхбумууд ХХК-ийн захирал О. Батсуурь нар оролцож Элчин сайдтай санал солилцов.
Уулзалтын үеэр элчин сайд А.Н.Евсиков хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ноос ноолуурын импортын татварыг тэглэх, Оросын холбооны улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулахад дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн яармагт оролцуулах, зохион бүтээгч, дизайрыг Монголд урьж ажиллуулах, Евроазийн эдийн засгийн хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийллээ.
Цаашид тус холбоо текстилийн салбарын зорилтот томоохон зах зээлийн нэг- ОХУ-д чанар, стандартын шаардлага хангасан баталгаажсан ноос ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, маркетинг, баталгаажуулалт хийх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахаар тохиролцов.