Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ ЖОВАННА ПИККАРРЕТА МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Жованна Пиккаррета Монголын ноос ноолуурын холбоонд зочлон Монгол-Италийн Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Говь ХК-ийн гадаад борлуулалт хариуцсан захирал О.Мишээл, Ханбогд Кашмир ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг нар оролцож Итали-Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр элчин сайд Жованна Пиккаррета хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, текстилийн технологийн төвийг өргөтгөх, монголын текстилийн салбарыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, Итали Монголын цаашдын хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийллээ.

.