Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УИХ-ААС “ТАТВАРЫН СУУРЬ ОРЧНЫГ СУДЛАХ” АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА.

УИХ- ын даргын захирамжаар УИХ-аас “Татварын суурь орчныг судлах” ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгээс анхны уулзалтыг уул уурхайн бус экспортын гол салбар болох ноолуурын салбарын мэргэжлийн холбоо, Говь, Кашмир Холдинг, Ханбогд кашмир, Сор Кашмир, Баялаг Өлзий, Блю Скай Кашмир, Монгол Нэхмэл, Эм Эм Жи Кашмир, Эрдэнэт Ноолуур компанийн удирдлага, санхүүгийн ажилтнуудтай уулзаж төрөөс татварын цогц бодлогыг хэрэгжүүлэхэд ноолуурын салбарт үүсээд байгаа татварын орчныг сайжруулах, авах арга хэмжээний саналыг авлаа.
Цаашид бизнесийн салбар тус бүрээс санал авч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд татварын суурь орчны нэгдсэн судалгааг хийж саналыг боловсруулан 14 хоногийн дараа нэгдсэн танилцуулгыг хийх юм байна.