КАЗАКСТАН, КИРГИЗСТАНЫ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН САЛБАРТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА.
Монголын Ноос, Ноолуурын Холбоо, ЕСБХБ 6 сарын 23-28-ны хооронд Төв Азийн текстилийн үйлдвэрлэгчдийг Монголын ноос ноолуурын салбарын компаниудтай танилцуулах, бизнес харилцаа үүсгэх, цаашид хамтран ажиллахыг дэмжих, туршлага солилцох зорилгоор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд ЕСБХБ-ны Олон улсын зөвлөх Б.Питуса “Тойрох эдийн засаг”, МННХ Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монголын ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал, нэмүү өртгийн сүлжээ, баталгаажуулалт”, AVSF олон улсын байгууллагын менежер У.Сарангуа “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Дээрх орнуудын компани тус бүр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ танилцуулж, зах зээлийн хүрээ тэлэх, худалдан авалт нийлүүлэлт, ложистик экспортын тухай харилцан ярилцаж хамтын түншлэлийг бий болгохоор ажиллаж байна.
Түүнчлэн төлөөлөгчид Кашмир холдинг, Блю Скай Кашмир, Эрдэнэт ноолуур, Мөнгөн Кашмир, Төв аймаг дахь Могол Ноос компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон малчин айлд зочилж, малын бэлчээр, монгол ахуй, малчны амьдралтай танилцлаа.
6 сарын 27, 28-ны өдрүүдэд Говь, Ханбогд, Нанс компаниудын үйлдвэрүүд, дэлгүүрүүдээр зочилж, мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн Экспортыг дэмжих форумд оролцох юм