Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ ТЭМЭЭ ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, СТРАТЕГИ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Жил бүрийн 6 дугаар сарын 22-нд Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэх хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран “Монгол Улсын хос бөхт тэмээ-хөгжлийн боломж, стратеги” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг Гадаад Харилцааны Яамнд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтанд Монгол Улсын тэмээний аж ахуй, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, салбар дундын уялдааг хангах, экспортыг дэмжих, олон талт түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монголын ноос ноолуурын холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Тэмээн соёл, уралдааны холбоо, “Тэмээн соёл” ТББ, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ТЭСО групп, Баянхонгор аймгийн “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ оролцов.
Тус арга хэмжээний үеэр “Тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэлт цаашдын зорилт” сэдвээр МННХ-ны менежер Ц.Туяа илтгэл тавьж, Кашмир Холдинг, Сор кашмир, Ханбогд Кашмир, Натурал текстайл групп, Монгол Нэхмэл, Санширо компаниуд ховор ширхэгт болох тэмээний ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ гарган үзүүллээ.