Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ГОВЬ КОМПАНИ НООЛУУРЫН ЗАГВАРЫН ШОУГ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын ноолуурын салбарын тэргүүлэгч, дэлхийд монгол ноолуураар танигдсан Говь ХК нь үндэсний өвөрмөц хэв маяг, ёс заншлыг агуулсан дэлхийн загварын чиг хандлагад нийцүүлэн гаргасан “THE FACE Pre-Fall 23 Collection” загварын шоу арга хэмжээг 6 дугаар сарын 8-нд Чойжин ламын сүм музейд зохион байгууллаа.
Шоу арга хэмжээнд төр засгийн төлөөлөл, Монгол улсад суугаа гадаадын Элчин сайдууд, дэлхийн брендүүдийн төлөөлөгчид, мэргэжлийн холбоо, бизнесийн түншүүд, үндэсний үйлдвэрлэгчид худалдан авагч, хэрэглэгчид оролцлоо.
“THE FACE Pre-Fall 23 Collection”-ныг загварын ертөнц гэгддэг Итали улсын алдарт дизайнер Жоржио Спинатай хамтран урласан бөгөөд ноолууран бүтээгдэхүүний гайхамшигийг мэдрүүлсэн коллекцийг үзүүллээ. Сүлжмэл хувцасны дизайнер Жоржиотой Dior, Giorgio Armani, LV, Max Mara болон Chanel зэрэг дэлхийн алдарт хувцас загварын брэндүүд хамтран бүтээгдэхүүн урладаг байна.