НООС НООЛУУРЫН САЛБАРЫН СПОРТЫН БАГА НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Монголын ноос ноолуурын холбооноос салбарын залуучууд, ажиллагсдын урам зоригийг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхөрсөг уур амьсгал бий болгох зорилгоор ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл залуус” уриатай Спортын бага наадмыг 05-р сарын 28-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү спортын бага наадамд 11 компанийн нийт 430-аад тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс шатар зэрэг спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа. Цаашид уламжлал болон зохиогдох уг спортын бага наадамд багийн дүнгээр Говь ХК тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн
шагналаар шагнуулав.
Гар бөмбөг/эрэгтэй/:
1-р байр: Говь-Эрдэнэ ХХК
2-р байр: Говь ХК
3-р байр: Ханбогд Кашмир ХХК
Шилдэг тоглогчоор: Говь-Эрдэнэ ХХК-ийн тамирчин Н.Уртнасан
Гар бөмбөг /эмэгтэй/:
1-р байр: Говь ХК
2-р байр: Говь-Эрдэнэ ХХК
3-р байр: Ханбогд Кашмир ХХК
Шилдэг тоглогчоор: Говь ХК-ийн тамирчин Ц.Номин
Сагсан бөмбөг /эрэгтэй/:
1-р байр: Натурал Текстайл Групп ХХК
2-р байр: Говь ХК
3-р байр: Ханбогд Кашмир ХХК
Шилдэг тоглогчоор: Натурал Текстайл Групп ХХК-ийн тамирчин Мягмаржав
Сагсан бөмбөг /эмэгтэй/:
1-р байр: Говь Эрдэнэ ХХК
2-р байр: Гоёл Кашмир ХХК
3-р байр: Натурал Текстайл Групп ХХК
Шилдэг тоглогчоор Говь Эрдэнэ ХХК-ийн тамирчин Г.Мөнхтуяа
Ширээний теннис /эрэгтэй/:
1-р байр: М.Зобаяр /Говь ХК/
2-р байр: Д.Наранбаатар /Говь-Эрдэнэ ХХК/
3-р байр: Т.Саруул /Гоёл Кашмир ХХК/
Ширээний теннис /эмэгтэй/:
1-р байр: Н.Алтанцэцэг /Кашмир Холдинг ХХК/
2-р байр: Н.Батзаяа /Монгол Нэхмэл ХК/
3-р байр: М.Ариунгэрэл /Ханбогд Кашмир ХХК/
Шатар /эрэгтэй/:
1-р байр: А.Цасчихэр /Говь ХК/
2-р байр: Б.Пүрэвсүрэн / Натурал Текстайл Групп ХХК /
3-р байр: С.Батмөнх / Кашмир Холдинг ХХК /
Шатар /эмэгтэй/:
1-р байр: С.Баасанбат /Говь ХК/
2-р байр: Х.Халиун /Говь-Эрдэнэ ХХК/
3-р байр: Т.Цэрэнлхам /Гоёл Кашмир ХХК/
Дартс /эрэгтэй/:
1-р байр: М.Мөнхжаргал /Говь ХК/
2-р байр: Х.Айболат /Ханбогд Кашмир ХХК/
3-р байр: Б.Пүрэвжал /Кашмир Холдинг ХХК/
Дартс /эмэгтэй/:
1-р байр: Б.Болормаа /Говь ХК/
2-р байр: Баярчимэг /Ханбогд Кашмир ХХК/
3-р байр: Ц.Одончимэг/ Натурал Текстайл Групп ХХК /
Гурван онооны шидэлтийн тэмцээнд эмэгтэй тамирчдаас Эрдэнэт Кашмер ХХК-ийн тамирчин Ө.Болор-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн шидэлтэнд Говь ХК-ийн тамирчин Г.Алтансүх нар түрүүллээ.