КАНАДЫН “APPAREL TEXTILE SOURCING” ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЫН КОМПАНИУД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЖ БАЙНА
Канад Улсын Торонто хотноо жил бүр зохион байгуулагддаг сүлжмэл хувцасны “Apparel Textile Sourcing” үзэсгэлэнд Монголын ноос ноолуурын компаниуд 2019 оноос тогтмол оролцож байна.
Үзэсгэлэнг зохион байгуулагч Канадын JPC Inc компани Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж үзэсгэлэнгийн баннер дээрээ тус холбооны логог байршуулсан юм.
Монголын ноос, ноолуурын холбооны гишүүн компаниуд “Apparel textile sourcing” үзэсгэлэнд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр оролцох боломжтой бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид энэхүү үзэсгэлэнд оролцохоор бэлтгэж байна.
Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэнд Joe fresh, Giant Tiger, Levi’s, TJ Maxx, Walmart, Moose Knuckle, Simons, American Eagle, Zulily зэрэг дэлхийн томоохон брэндүүд оролцож захиалга, худалдан авалтын гэрээ хийх юм байна.
“Apparel textile sourcing үзэсгэлэнд оролцож монгол ноолуурын онцлог, ялгарах давуу тал, Монголын Хаан Ширхэгт тохирлын тэмдэг, Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн маркетинг сурталчилгааг хийх, борлуулалтын шинэ суваг бий болгох, Канадын хэрэглэгчдэд монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд Канад дахь Монголын Элчин сайдын яам бүх талын туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна.