Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРЫН “НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ БА ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 5 сарын 11-ний өдөр Германы Фридрик Эбертийн сан, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо хамтран “Нийгмийн түншлэл ба тарифын хэлэлцээр” хэлэлцүүлгийг салбарын үйлдвэрүүдийн ажил олгогч эзэд, удирдах ажилтнуудад салбарын тарифын хэлэлцээр байгуулах ач холбогдол, нийгмийн хэрэгцээ шаардлагыг таниулах, салбарын хүний нөөцийн бодлогын асуудлуудыг шийдвэрлэх, оролцогч бүх талуудад ашигтай, компаниудын өрсөлдөөний тэгш нөхцөлийг бүрдүүлэх ажил олгогчдын саналыг нэгтгэх, байр суурийг тодорхойлох зорилгоор зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Хөнгөн Үйлдвэрийн Бодлогыг Хэрэгжүүлэх Газрын дарга М.Дондогдорж, Фридрик Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, ОУХБ-ын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны нийгмийн яриа хэлэлцээр, хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн Ёнгмо Ён, Монголын Хөнгөн Үйлдвэрийн Ажилтны ҮЭХ-ны дарга Э.Тамир, АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар болон салбарын үйлдвэрүүдийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд, Монгол Солонгосын Политехникийн Коллежийн багш нар оролцлоо.
Германы олон улсын туршлага болон үндэсний ажил мэргэжлийн стандарт ба цалин хөлсний бодлого, Европын Холбооны тарифын гэрээнд тавигдах хөдөлмөрлөх эрхийн суурь зарчим ба хамтын гэрээ хэлэлцээрийн талаарх нэгдсэн ойлголтыг оролцогчдод өгч, Тарифын гэрээ хэлэлцээр нь Монгол улсад тохирсон загвар мөн эсэхийг хэлэлцэж оролцогч талууд панел хэлэлцүүлэг хийн санал солилцож ажлын хэсгийн дэргэд дэд ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.
Тарифын хэлэлцээрийг салбарт тодорхой хугацааны давтамжтай байгуулсанаар компаниудын стратеги төлөвлөлтийн үр ашгийг нэмэгдүүлж, ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэг түвшинтэй уялдуулсан хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, хөдөлмөрийн сахилга батыг дээшлүүлэх, нэг үйлдвэрээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг хязгаарлах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, салбарт баримтлах цалин хөлсний оновчтой нэгдсэн системийг бий болгох,зохистой хөдөлмөрийн харьцааг бий болгосон, ноолуурын салбарт анхдагч тарифын гэрээний жишиг загварыг бий болгох юм.