Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

КАНАДЫН “APPAREL TEXTILE SOURCING” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Канадын Торонто хотноо 2023 оны 8-р сарын 21-23-ны өдрүүдэд болох “Apparel Textile Sourcing” үзэсгэлэнгийн талаар тус үзэсгэлэнг зохион байгуулагч JPC Inc компаниас Монголын ноос, ноолуурын холбоо болон Говь, Кашмир Холдинг, Сноу Филдс, Монгол Нэхмэл, Гоёл Кашмир, Лидер Кашмир, Говь-Эрдэнэ, Нанс Кашмир, Гурван сор, Цаст Согоот, Бэби Кашмир зэрэг Монголын ноолуурын салбарын компаниудын төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа. Цахим уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд оролцов.
Канадын JPC Inc компани Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар тус холбооны гишүүн компаниуд “Apparel textile sourcing” үзэсгэлэнд 20%-ийн хөнгөлттэй үнээр оролцдог болсон билээ. Энэ удаа Joe fresh, Giant Tiger, Levi’s, TJ Maxx, Walmart, Moose Knuckle, Simons, American Eagle, Zulily зэрэг томоохон худалдан авагчидтай захиалга, худалдан авалтын гэрээ хийх боломжтой гэж Канадын JPC Inc компаниас мэдээлэл өгөв.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын Хаан Ширхэгт тохирлын тэмдэг, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн маркетинг сурталчилгааг хийх, борлуулалтын шинэ сувагтай болох, ЭСЯ-аар дамжуулан Канадын хэрэглэгчдэд зориулсан монгол ноолуурын тухай видео танилцуулга хийх, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар оролцогч талууд санал солилцлоо.