Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХАНБОГД КАШИМЕР НЬ “ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ” КОМПАНИ БОЛЛОО.

Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн нэг Ханбогд Кашимер ХХК-д гардуулан өглөө.
Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч М.Мөнгөнбаяр, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батжаргал, Монгол Солонгосын Политехникийн коллежийн багш Н.Ганчимэг нар Ханбогд Кашимер ХХК-ийн текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үйл явцад үнэлгээ хийж ажиллалаа.
Ханбогд Кашимер ХХК нь тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд урт болон богино хугацааны байгаль орчны менежментийн бизнес төлөвлөгөөг боловсруулан менежментийн зөв тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн цахилгааны хэмнэлттэй нарны зайн үүсгүүрийн систем ашигладаг, технологийн уурыг гарган үйлдвэрлэлийн чийгшилтийг компрессын тусламжтай түгээдэг, технологийн уурын усыг дахин боловсруулж хэрэглэх хэрэглээний тусгай төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн Ханбогд Кашимер ХХК нь үйлдвэрийн ажилтнуудаа чадавхижуулах, ур чадварыг нь сайжруулах, нийгмийн хангамжид нь анхаарч ажиллахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй найман иргэнийг тогтвортой ажиллахад нь дэмжиж түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээний хамтран ажилладаг малчдад малын эрүүл мэндэд нь зориулан 40.0 мянган вакцин, туулганд 386,4 сая төг зарцуулсан зэрэг олон ажлуудыг тогтмол хэрэгжүүлэн тогтвортой үйлдвэрлэлийн гинжин хэлхээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа компани юм.