Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ НАР СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээний сургагч багш” бэлтгэх сургалт 2023 оны 3-р сарын 16-17-ны өдрүүдэд вакум орчинд явагдаж мэргэжлийн холбоо, олон нийтийн байгууллага, үйлдвэрлэгчид хамрагдлаа.
Ноос ноолуурын салбараас Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны дарга Ц.Туяа, зөвлөх М.Мөнгөнбаяр, Говь ХК-ийн хүний нөөцийн ахлах ажилтан Г. Гаваасайхан, Кашмир холдинг ХХК-ийн хүний нөөцийн ажилтан Н.Ганчимэг, Ханбогд кашмир ХХК-ийн хүний нөөцийн ажилтан Х.Пагмасүрэн нар сургагч багшаар бэлтгэгдэж сертификатаа гардан авав.
Сургалтаар бизнес ба хүний эрхийн зохистой харилцаа, удирдах зарчим, хүний эрхийн магадлан шинжилгээг бизнесийн байгууллагуудад үр дүнтэй хийж гүйцэтгэх арга зүйн зөвлөгөөг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европ-Монголын худалдааны танхим, Улаанбаатар худалдааны танхим, Хүний нөөцийн судалгааны хүрээлэн, Unirigths судалгааны байгууллагаас онол, практик хосолсон сургалтаар мэдлэг олгосноороо онцлог байв.
Бизнесийн байгууллагууд хүний эрхийн магадлан шинжилгээг тогтмол хийж хүний эрхийг хүндэтгэж ажилласнаар тухайн байгууллагын ажиллах орчин нөхцөл сайжрах, ажлын байраа тогтвортой хадгалах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хүний эрхийг дээдэлдгээрээ олон улсад танигдах, хөрөнгө оруулалт татах, хэрэглэгчдийн итгэлийг олох зэрэг олон талын ач холбогдолтой юм.