Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТОГТВОРТОЙ НООЛУУРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын бэлчээр ашиглагчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан, Италийн Салдарини компанийн гүйцэтгэх захирал Франческо Салдарини нар Монгол Улсад тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаад зах зээлд таниулан сурталчлах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж байлцав.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улсад Италийн орчин үеийн ногоон технологийг ашиглан тогтвортой ноолуурыг боловсруулах, орчин үеийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарсан консорциум байгуулан ажиллах зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн шилдэг туршлагыг сурталчлан таниулах, ноолуураас гадна бусад онцлог ширхэгт болох сарлаг, тэмээ, ботго торомны ноосыг тогтвортойгоор бэлтгэх, чанарт хяналт тавих, мөшгих замаар талууд хамтран ажиллахаар тохиролцов.
“Бид Монголын ноолуурын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, нэмүү өртгийн сүлжээний тогтвортой байдал, инновацийг дэмжиж байгаадаа баяртай байна” гэж Салдарини компаний гүйцэтгэх захирал Франческо Салдарини онцлон хэллээ.