НООЛУУРЫН САЛБАРТ ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ
Ноос, ноолуурын салбарын хөдөлмөрлөх эрх, цалин хөлсний бүтцийн судалгааны тайланг шинэчлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус салбарын нийгмийн түншлэгч талууд уулзаж, салбарын тарифын хэлэлцээр байгуулах, бэлтгэл ажлыг хангах асуудлаар санал солилцох уулзалт хийлээ.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцов.
Уулзалтаар ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан-Монголын ноос ноолуурын холбоо хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, тус сангийн дэмжлэг, арга зүйн туслалцаатайгаар мэргэжлийн холбоо, салбарын ажил олгогч, сургалтын байгууллага, ажилтны төлөөллийн байгууллагууд хамтран тарифын хэлэлцээрийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллахаар тогтлоо.