Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“ГОВЬ” ХК 2023 ОНД САЛБАРТАА ЦАЛИН, УРАМШУУЛЛААР ТЭРГҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛНО

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК ноос, ноолуур үйлдвэрлэлийн салбартаа цалин урамшууллаараа тэргүүлэх бодлого баримтлан, үе шаттайгаар олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Говь компани нь Тогтвортой Хөгжлийн Бодлогынхоо “Аз жаргалтай ажилтан” зорилтын хүрээнд ажилтнуудын ажил амьдралыг тэнцвэртэй байлгах, ажлын байрны таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурч хөгжих боломжийг нээх, ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Бид энэхүү зорилтынхоо хүрээнд:
– 2022 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан, шилдэг боловсон хүчнээ Итали, Франц, Герман, Япон, Солонгос зэрэг улс орнуудад урт болон богино хугацааны мэргэжлийн сургалтуудад хамруулж олон улсын стандартад нийцсэн ур чадварыг эзэмшүүлснээр чадварлаг хүний нөөцийн баялгийг Монголдоо бий болгоход хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа билээ.
– Мэргэжлийн өндөр ур чадвартай, эерэг хандлагатай, туршлагатай ажилтнуудыг эх орондоо, хайртай хүмүүсийнхээ дэргэд ажиллан, дэлхийн жишигт нийцэх цалин, урамшуулал авах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
– Өнөөдрийн нийгэмд хамгийн их тулгамддаг асуудал болох хүүхдийн цэцэрлэгийг 2022 онд шийдвэрлэж, байгууллагын дэргэдэх “ГОВЬ-ийн багачууд” цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэн ажилтнуудын хүүхдүүдийг цэцэрлэгт тэгш хамрагдах боломжоор хангаж, уян хатан цагийн хуваарийг бүрдүүлж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгосон билээ.
– Мөн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ажилчдын унаа, эрүүл, хөнгөлөлттэй нөхцөлөөр амин дэмээр баялаг хоол хүнсээр хангаж, сар бүр витаминжуулалтын аяныг хэрэгжүүлж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулан ажилладаг.
– Түүнчлэн ажилтан бүрийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс, хамт олныхоо санаачилгаар гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж, ууланд алхалт, e-sport зэрэг 12 төрлийн “Сонирхлын клуб”-ыг хичээллүүлэн хүн төвтэй байгууллагын соёлыг түгээж байгаа туршлагатай хамт олон юм.
“Говь” ХК дэлхий дахиныг хамарсан цар тахлыг хамт олныхоо хүчээр амжилттай даван туулж, Төв аймагт шинэ үйлдвэрээ нээхээр төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөт ажлын хүрээнд бидэнтэй нэгдэж, салбартаа хамгийн өндөр цалин, урамшууллыг авч, хамгийн таатай орчинд ажиллах, эерэг хандлагатай байгууллагын соёлд нэгдэж Монгол ноолуураар дэлхийг гоёх хүсэлтэй хэн бүхэнд “Говь” ХК-ийн үүд хаалга нээлттэй билээ.
Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт.