Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“Говь” ХК, С.Саранцацралт зураачтай хамтарсан хоёр дахь коллекцио танилцуулав.

Салбартаа тэргүүлэгч “Говь” ХК жил бүр сар шинийн баярт зориулсан үндэсний хувцасны шинэ загварыг хэрэглэгчдэдээ зориулан танилцуулдаг уламжлалтай. Өнөө жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Говь” ХК, Монгол Улсын Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтай хамтран хаврын баярыг угтаж “Тэргүүлэгч цэцэг-Яргуй” нэртэй үндэсний хувцасны онцлогийг хадгалсан шинэ коллекцийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг хоёрдугаар сарын 3-нд Улаанбаатар галерейд зохион байгууллаа.
Тус коллекц нь зөвхөн С.Саранцацралт зураачийн онцгой мэдрэмж, эгэл авьяасаар гарсан бүтээлийг цагаан алт хэмээн нэрлэгддэг ноолууран эдлэл дээр “Говь” ХК-ийн дизайнерууд төдийгүй чадварлаг үйлчид хамтран туурвисан гэдгээрээ онцлог юм.
“Говь” ХК-ийн Борлуулалт, дизайн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа:
Төрийн соёрхолт С.Саранцацралт зураачтай хамтраад хоёрдох коллекцоо хийж байна. Хавар хамгийн түрүүнд яргуй дэлбээлдэг учир коллекцоо угтаж “Тэргүүлэгч цэцэг-Яргуй” хэмээн нэрлэсэн. Уран бүтээлчидтэй хамтарч ажилласнаар тухайн уран бүтээлчийн бүтээлийг бэлэн материал дээр буулгаж бүтээгдэхүүн болгож байгаараа онцлогтой юм. “Говь” ХК-ийн хувьд Италийн дизайнер Жоржио Спинатай хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралт:
Туулай жилд зориулаад “Говь” ХК-тай хамтран “Морь мину зээ” хэмээх уран бүтээлээр дээлний дизайныг гаргасан. Өнгөний хувьд цэнхэр, ногоон гэх цул өнгийг шингээж өгсөн нь оюун санааны гэрэл гэгээг бэлгэдсэн гэдгээрээ онцлогтой. Бүтээл маань нэхмэл, кашмер, даавуу зэрэг олон төрлийн материалаас бүрдсэн коллекц болсон.