Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭКО ТЭМДЭГ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлж дуусч байгаатай холбогдуулан Төслийн үнэлгээ, хяналт хийх ажлын хэсгээс төсөлд оролцогч үйлдвэрүүдтэй 2023 оны 2-р сарын 1-ний өдөр уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сноу Филдс, Баялаг Өлзий, Нанс Кашмир, Гоёл кашмир, Мөнхбумууд, Лидер кашмир, Гурван Сор, Говь-Эрдэнэ Кашмир, Уужин кашмир, Санширо, Их шаньюй компанийн удирдлага, холбогдох ажилтнууд оролцлоо.
Төсөл хэрэгжсэн 4 жилийн хугацаанд салбарын мэргэжлийн холбоотой хамтран тогтвортой үйлдвэрлэлийн сайн дурын үйл ажиллагааны дүрмийг боловсруулан байгаль орчинд ээлтэй, уур, ус, цахилгааны хэмнэлттэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх дадлыг эзэмшүүлснээс гадна “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926:2021” үндэсний стандартыг батлуулсан байна. Мөн тогтвортой үйлдвэрлэлийн замын зургийг гарган мэргэжлийн холбоогоор дамжуулан салбарыг нэгтгэж олон улсын үзэсгэлэнд Монголын ноос ноолуурын холбооны нэрийн дор нэгдэж оролцсоноороо давуу байсан талаар үйлдвэрлэгчид онцлов.
Харин ноолуурын салбарт олон улсын олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа хэдий ч тэдгээрийн уялдаа холбоо муу, төөрөгдүүлсэн олон гэрчилгээ олгож, цаас үйлдвэрлэдэг асуудлыг цэгцлэхийг дурдаад төслийн дараагийн шат хэрэгжвэл тогтвортой гэсэн үндсэн зарчмаа алдахгүй, өртгийн сүлжээний тогтвортой байдлын механизмыг боловсронгуй болгох, ногоон санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, тогтвортой үйлдвэрлэл эрхлэхэд хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг төрөөс бодлогоор дэмжихэд хамтрах, олон улсын зах зээлд чанартай баталгаажсан бүтээгдэхүүн гаргахад компани тус бүрээр бус, холбоогоороо нэгдэж оролцох зэрэг саналыг уулзалтад оролцогчид дэвшүүлж байлаа.