НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ.
2023 оны 1 сарын 26-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монгол-Солонгосын Политехникийн Коллеж, Говь, Кашмир Холдинг, Буян Кашмир, Гоёл Кашмир компаниудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хуралдаж ноос ноолуурын салбарын хүний нөөцийн ойрын болон дунд хугацааны ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.
Ажлын төлөвлөгөөнд ноос ноолуурын салбарын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, хүний нөөцийг идэвхижүүлэх, салбарын ажилчдын цалингийн /тариф/ хэлэлцээр байгуулах, мэргэжлийн зэрэг олгох богино хугацааны сургалт хийх, хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг, ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулах, ноос ноолуур боловсруулах салбарын ажил мэргэжлийг нийтэд таниулах, сурталчилах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.